Х.Ганхуяг: Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай байхаар тусгаж өгсөн

2 цагийн өмнө Улс төр

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Татварын хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “Татварын багц хуулийг шинэчлэлд Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай байхаар тусгаж өгсөн. Цалингийн орлогоос хамаарч 0-1 хувийн татвар төлөх зохицуулалтад хөдөлмөр эрхэлж буй нийт иргэдийн 57 хувь багтаж байгаа бол 2 сая төгрөгөөс 10 сая төгрөгийн орлогод 10 хувийн татвар ногдуулах юм. Багц хуулийн төслүүдийн хүрээнд нийт иргэн, ААН-үүдийн татварын ачааллыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцоолсон.

Мөн Аж ахуйн нэгжийн татварын хуульд нэг шатлал нэмэгдэж байгаа. Нэг шатлал нэмэгдэнэ гэдэг нь 6-10 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тохиолдолд 15 хувийн шатлалыг оруулж өгч байгаа. Ингэснээр 0.1 хувиар эдийг засаг өсөх боломж бүрдэнэ.

Энэ 15 хувийн шатлалыг оруулж өгснөөр нийтдээ 246 тэрбум төгрөгийн татварын ачааллыг бууруулж өгч байгаа.

Нийтдээ 2027 онд 620 ААН 6 тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллахаар харагдаж байгаа. Үүнд нийт 440 мянган ажилтан байгаа. Тэгэхээр ашгаас нь бид татвараа бууруулж байгаа хэмжээгээр эргээд ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөр, орон сууцны дэмжлэг гэх мэтийг үзүүлэх боломжтой” хэмээн тодруулав.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.