Н.Учрал ба Х.Нямбаатар

2 цагийн өмнө Бор шувуу

Эсрэг, тэсрэг байр суурь

Ерөнхий сайд Н.Учрал болон хотын дарга асан Х.Нямбаатар нар нэгэндээ цахим хуудсаар “захидал” бичжээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Тэрбум төгрөгөөр тавьдаг замыг 70 тэрбумаар тавихыг би зөвшөөрөхгүй. Иргэдийн амьдрал хүнд байхад бродюр солихыг би зөвшөөрөхгүй.

Төр байр барьчихаад м.кв-ыг нь 4.6 сая төгрөгөөр иргэдэд зарахыг зөвшөөрөхгүй. Тэрийгээ “Том төсөл” нэрийн дор халхавчлахыг зөвшөөрөхгүй.

Хотын дарга асан Х.Нямбаатар: Поп хүн улс удирдахаар улс сүйрдэг. Дандаа худлаа ярина. 1 км, 6 эгнээ гүүрэн зам 70 тэрбум болно. Нэг км шороон далантай зам нэг тэрбум болно.

Би дүүг сайн мэднэ. Дэлхий сүйрлээ гээд зуслан руугаа лаа аваад явж байсныг нь ч мэднэ. Махны үнэ буусан уу, үгүй. Поп хүн гурав гишгэхгүй баригддаг гэдэг дээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.