Тэрбээр “Энэ хууль долоодугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Орчин үеийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл зөвхөн манай улс манай нийслэл хотод төдийгүй дэлхийн олон улсад маш хурдацтай тархаж хөдөлгөөнд оролцож байна. Хууль боловсруулахдаа БНСУ, Сингапур, Австрали зэрэг орнуудад скүүтерийг замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцуулдаг талаар судалгаа авч ажилласан.

Явган хүний зам дээр осол их гарч байна. Суррон, скүүтер дугуйн замаар явна. Дугуйн зам байхгүй бол нэгдүгээр эгнээний хөвөөгөөр зорчино гэж заасан. Мөн мопедыг 18 насанд хүрсэн хүмүүс л унана. 18 насанд хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно. 

Суррон, скүүтер мопедыг бүртгэлд хамруулах шаардлагатай болж байгаа. Үүний дараа бичил цахилгаан хэрэгслүүдийг техникийн үзлэгт хамруулна. Өчигдөр шинэ хотын даргатай уузсан. Энэ жил болон ирэх жил 120 км урттай дугуйн замын сүлжээ бий болгоно гэж байгаа. Нийт өнөөдөр 13 000 мянган тоног төхөөрөмж явж байна гэх мэдээлэл авсан. Хоёр дахин нэмэгдэхээр осол аваар дахин ихсэх байсан. Энэ хууль батлагдсанаар жил бүр 50 орчим хувь буураад яваасай гэж бодож байна” гэлээ.