БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт энэ сарын 14–ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний Facebook хуудсанд “Голын голдирол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн.
Уг мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК-ийн Туул голын голдиролд шороо түрж далан үүсгэсэн гэх зөрчлийг газар дээр нь шалгаж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж 3.000.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллав.
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.