Хөгжлийн банкны гурав дахь шатны сонсголд 58 хүнийг гэрчээр дуудсан. Өнөөдрийн сонсголд “Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл 2021” зээлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, “Дорнод гурил” компанийн захирал Д.Өлзийбаяр, “Өег гурил” компанийн захирлыг дуудсан ч бие төлөөлөгчөө оролцуулж, З.Мэндсайхан, Д.Өлзийбаяр нар ирж чадахгүй гэдгээ мэдэгджээ.
З.Мэндсайхан сонсгол явагдаж байгаа эдгээр өдрүүдэд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа тул оролцох боломжгүй хэмээжээ.
Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр “Сайд асан З.Мэндсайханаас асуулт асуух гэсэн боловч ирсэнгүй. Энэ зээл дээр “Өег гурил” компани 4.5 тэрбум төгрөгийг гадаад биш дотоод компаниуд руу шилжүүлсэн гүйлгээ хийгдсэнийг шинжээч хэлсэн. Гэрчүүд ирээгүй учир дараагийн асуудлаа хэлэлцье” хэмээв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.