Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны сонсголд оролцож байна

2023-02-8 Мэдээ мэдээлэл

 

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор), Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК, Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга бөгөөд түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой асуудалд гэрчээр дуудсан юм. Анхны сонсголд хүрэлцэн ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ удаагийн сонсголд биечлэн оролцож байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.