Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль болон дагалдах хуулиудтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаа нь цахим орчинд үүсч байгаа хууль бус зүйлүүдийг зөвтгөж байгаа зүйл биш. Олон нийтийн сүлжээнд гарч буй хууль бус зүйлсийн эсрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улс олон арга хэмжээ авах шаардлага бий болж байгаа. Энэ чиглэлээр хууль тогтоомж гаргаж болно. Гэхдээ Үндсэн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд хуулиа батлах хэрэгтэй.
У.Хүрэлсүх ардчилсан Ерөнхийлөгч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч Ерөнхийлөгчийн хувьд энэхүү хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. УИХ-аар эл хуулийг хэлэлцэх явцад олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг бүрэн тусгаж чадаагүй гэж үзэж байгаа” гэлээ.
Мөн үеэр Ерөнхийлөгчийн хууль зүйн зөвлөх н.Бямбажаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хуулийг өргөн барьснаас хойш хоёр хоногт эцэслэн баталсан явдал нь хуулийн төслийг боловсруулах улмаар хэлэлцэн батлах хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүйгээс гадна Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан иргэний нийгмийн байгууллага, бусад хуулийн төслийн талаар саналаа хууль санаачилагчид уламжилна” гэх заалт мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн наймдугаар зүйл ангид заасан заалтуудыг зөрчсөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэх зарчмыг зөрчиж байна.
Ерөнхийлөгч хулуийг хүлээн авснаас хойш таван өдөрт багтаан хуульд хориг тавих боломжтой байдаг. Ажлын тав хоногт багтаан гэж үзвэл хоёрдугаар сарын 1-ний өдөр хуульд хориг тавих сүүлийн хугацаа дуусч байгаа юм. Хуулийн дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох бүрэн эрхэд халдах байдлаар хуулийг зохицуулсан байгааг хэлье” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.