АНУ-ын Вашингтон хотноо “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг баталжээ.
Төсөлд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеока нар гарын үсэг зурсан байна.
АНУ руу шууд нислэгтэй болбол 4-5 хот руу 10-11 цагт хүрдэг болох аж.
АНУ-ын Төрийн Департаментын Тээврийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Ёнеока: Дурдсан хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зурж, Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэснээр хоёр орны агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, орчин үеийн, либерал агаарын харилцааг бий болгож байна.
АНУ нь Монгол Улсыг “Нээлттэй агаарын тээвэр”-ийн албан ёсны түнш гэж хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгох чиглэлээр Монголын төлөөлөгчидтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр АНУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.