Б.Жавхлан: Яг одоогийн байдлаар 1095352 хүүхдийн мөнгийг дансанд хийгээд байна

2023-01-19 Мэдээ мэдээлэл
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр/2023.01.19/ мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Ажлын хэсэг ачаалалтай ажиллаж байна. Энэ дөрвөн хоногийн хугацаанд өрхийн мэдээллийн санд байгаа мэдээлэл дээр давхардал, зөрүүг арилгахаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 1095352 хүүхдийн мөнгийг дансанд хийгээд байна. 2-3 цагийн процесс болно. Нийт хүүхдийн 87 хувьд нь өнөөдөр ямар ч саадгүй орно. Үлдэж буй 43820 хүүхдийн мэдээлэл давхардсан тул ажиллаж байна. Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд энэ мэдээллийг засч залруулахаар ажиллаж байна. Улсын бүртгэлийн газар бүртгэлээ лавлах сайт ажиллуулж байна. Онлайнаар мэдээллээ засч янзлах боломжийг олгож байгаа” гэв.

УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан “Burtgel.gov.mn сайтаар дамжуулан иргэний байнгын орших суух хаяг шалгах гээд цэс байгаа. Ийшээ нэвтрэн хаяган дээрээ хэдэн хүн байгааг шалгаарай. Албан ёсны сайт учир улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгааг мэдээрэй. Өрхийн мэдээлэл сан гэдэг нь тухайн иргэн өөрөө өөрийнхөө хүслээр ийм өрх гэдгээ мэдээллэж байгаа хэрэг. Түүнийгээ улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, бухимдаж байна. Үл хөдлөх, эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн хаягийн жинхэнэ эзэн. Ямар ч нэгж, бүртгэлийн ажилтан гаргаж өгч болно. Хаяган дээр нь өөр хүн байгаад хасчихсан бол заавал нотлох баримтыг нь шалгана. Гэрчилгээний эзэн хэн бэ гэдгээр шийдвэр гаргана. Хууль ёсны өмчлөгч нь мөн байвал хууль ёсны шийдвэр гаргана. Зөрүүтэй мэдээлэл гэж ярьж байна. Мэдээлэл засна гэж байхгүй. Засахын тулд заавал эх нотлох баримтыг хянаж үздэг. Иргэний улсын бүртгэлд 2018 оны мэдээлэл цаг тутамд шинэчлэгдээд явж байдаг. Цаг хугацааны хувьд төрийн байгууллагууд мэдээллээ солилцох нь чухал. Мэдээллийнхээ зөрүүг холбогдох байгууллагаар нь засуулъя л гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ажилтан баг хороон дээр ажилладаг. Тэнд хийж буй мэдээллийн сан нь манай бодлого, хууль дүрмийн дагуу явдаг. Төр өөртөө ашигладаг байсан судалгааны сан. Өрх дээр бүртгүүллээ гээд танд нотлох баримт өгдөггүй. Улсын бүртгэлийн ажилтан засаг даргатай тодорхой ажлын хүрээнд холбогдож ажилладаг” гэв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.