Засгийн газар хуралдаж байна

2023-01-11 Засгийн газар


Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дараах шийдвэрийг гаргасан. Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталсан юм.

Мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосон.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.