“Мянгадын Мянган морьтон” жагсаал эхэллээ

2022-11-4 Байгаль орчин

Халзанбүргэтэй ууланд газрын ховор элемент ашиглахаар лиценз авч, өрөмдлөг хийж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанид үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлж, Ховд аймгийн Мянгад сумын иргэд “Мянгадын Мянган морьтон” жагсаал эхлүүллээ.

Төрийн тахилгат Алтанхөхий уул, Хар-Ус нуурын дунд орших Халзанбүргэтэй ууланд газрын ховор элемент олборлож эхэлбэл эндээс үүсэх цацраг идэвхит бодис нь Монголын цэвэр усны ай сав, Их нууруудын хотгорт аюул учруулна гэж тэд үзэж байна. Олборлолт явуулах Халзанбүргэтэй уул нь Ховд аймгийн хүнсний ногоо тариалдаг гол газруудтай ойрхон. Ховд аймгаас Монгол улсын зах зээлд жилдээ 46,5 тэрбум төгрөгийн хүнсний ногоо нийлүүлдэг. Энэ бүс нутгийг цацраг идэвхит бодисоор хордуулбал зөвхөн Мянгад сум төдийгүй Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх юм. Иймээс Ховд аймгийн Мянгад сумын иргэд 2022.11.03-ны өдөр “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-нд үйл ажиллагаагаагаа зогсоох шаардлага хүргүүллээ. Тэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Сэтгүүлч Б.ОТГОН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.