Хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Энэ үед хуш модны самар гүйцэд боловсордог бөгөөд боргоцой нь өөрөө салхинд унадаг аж. Энэ хугацаанд самар түүх нь байгаль, экологид ямар нэгэн сөрөг нөгөө учруулдаггүй байна. Иймд хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Хуш мод ойролцоогоор 140-170 жил насална. 50 жилийн настай хуш мод самар өгч эхэлнэ. Хушны насжилт өндөр байх тусмаа бат бөх чанар нь сайжирч модон сийлбэрт тохиромжтой болдог. Мөн давирхай нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Түүгээр үл барам 100 гр хушны шүүсэнд 160 мг орчим С витамин байдаг.
Харин дэлхийн нийт хушны 90 хувь нь Сибирт ургадаг. Болц гүйцээгүй хушны самар мөчиртөө бат бөх бэхлэгдсэн байдаг. Мөн шилмүүст буюу нарсныхан овогт багтдаг хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцит, эфирийн тос ихээр ялгаруулдаг учир агаарыг ихээр цэвэрлэдэг. Шилмүүс, боргоцой нь хөвсгөр учир хөрс сийрэгжүүлдэг. Зэрлэг болон ихэнх мэрэгчдийн хүнсний гол хэрэглээ болж, ичих гол нөхцөлийг бий болгодог байна.
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.