Сүхбаатар аймгаас Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд зарагдсан Уулбаян сумын алдарт уяач Д.Амаржаргалын унаган адуу, голомт хээр морь хатирсаар унаган эзэн, эх нутаг, ижил сүрэгтээ ирлээ. Нийт 1000 гаруй километр замыг 24 хоног хатируулан гүйсээр ирсэн морио эзэд, нутгийн зон олон нь хүндэтгэн угтан авчээ.
Голомт хээр морь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэх сартай хүрэн морьтой зам нийлэн ийнхүү гүйсээр иржээ.
Хол аймагт зарагдсан адуунууд төрсөн нутгаа үгүйлэн гурван ч удаа гүйсэн учир аргагүй эрхэнд хүслээр нь буцаажээ. Худаг дээр ус уусан ч зүүн зүгт харж нулимс бөмбөрүүлэн, аргамжаатай зогсохдоо зөвхөн зүүн талынхаа өвсийг идэж, гадасны эсрэг талд гарч зогсдоггүй байсан тухай худалдан авсан адуучин ярьсан байна.
Төрсөн нутгаасаа холдсон, өөр нутагт очсон адуу заавал төрөлх нутагтаа өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн монгол адуунд байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг билээ.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.