Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа.
Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгох, давхардсан, шаардлагагүй бүтцийн нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох, нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга бат сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал багасгах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат, охин компаниудын давхардсан төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.
Бүтцийг шинэчлэн баталснаар ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ. Нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг нэгдсэн бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгахаас гадна нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөрөнө оруулалт татах боломж нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хүчин төгөлдөр мөрдөж буй бүтцээр 10 захиралтай байсан бол шинэ бүтцээр удирдлагын 6 бүрэлдэхүүнтэй байна. Мөн орон тооны хязгаарыг багасгаж, цомхон чадварлаг бүтцээр холбогдох бусад зарлагын хэмнэлт гаргах аж. Одоогоор стратегийн ач холбогдол бүхий 16 ордын 5 ордод төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож, 3 хувьцаат компани, 10 охин болон хараат компани, гурван төслийн нэгж, нэг оператор компанитай үйл ажиллагаа явуулж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2007-2020 онд улс, орон нутгийн өмчийн төсөвт 770.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг төлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30427
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.