ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ

2022-04-21 Байгаль орчин

 

Туул голын сав газрын захиргааны удирдлагыг хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлж шинэ удирдлагыг томилсон ба шинээр томилогдсон баг шуурхай ажиллаж эхэллээ.

Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр баталсан хугацаатай ажлын даалгаврыг хэрэгжүүлэн Туул голын сав газрын хяналт шалгалтын явцад голын эрэг дагуух хамгаалалтын бүсэд байрлах их хэмжээний хог хаягдал байгааг илрүүллээ.

Үүнд:

  1. БЗД-ийн нутаг дэвсгэр байрлах Хөлгийн голын эрэг дагуух хог хаягдал
  2. Туул гардены ойр орчмын хог хаягдал
  3. Туул голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн талбай дахь хог хаягдалтай байсан.

Иймд Баянзүрх Дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус уг зөрчлийг арилгах, тогтмол хяналт шалгалт явуулахад хамтран ажиллах, үүссэн хогийг цэвэрлэх, ачуулах тал дээр хүсэлт, шаардлагыг албан бичгээр хүргүүлжээ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.