Н.ТАВИНБЭХ: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулбал ногоон эрчим хүчээр дотоодоо хангана

2022-03-30 Засгийн газар
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад иргэд саад болж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ. 


Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ “Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машины хэрэглээтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Улсын хэмжээнд 492 цахилгаан машин байна. Энэ бол маш цөөхөн тоо. Иймд цахилгаан машины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах ёстой гэж дүгнэлээ.

Эрчим хүчний салбарын тухайд хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Бидний тооцоолоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 мвб нэмэгдэх юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан машины цэнэглэх тоног төхөөрөмж 155 байна. Ерөнхийдөө цахилгаан автомашин агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ.

Мөн цэнэглэх тоног төхөөрөмж байрлуулж суурин найман станц байгуулагдсан. Эдгээр 1 кВт цахилгааныг 300-1,000 төгрөгөөр борлуулж байна.

Хэрэв 1 кВт цахилгааныг 300 төгрөгөөр тооцон цэнэглэвэл 100 километр газар туулахад 5,850 төгрөг зарцуулна. АИ92 шатахууны ханшаар тооцвол 2-3 литр шатахууныг 100 километрт зарцуулж байгаатай адил юм.

1 кВт-ыг 1,000 төгрөгөөр борлуулж буй газрынхаар тооцвол 100 км-т 16,000 төгрөг зарцуулахаар байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулбал ногоон эрчим хүчээр дотоодоос хэрэглээг хангах боломжтой. Барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл бүрэн хангасан. Гол нь нөлөөлөлд автсан иргэдийн асуудал байна. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой усан сангийн ойролцоо 270 өрхийн цаана 1251 иргэн байна. Тэдэнд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байна. Биет бус соёл нөлөөллийн талаар Эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.