БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзаж хамтын ажиллагааны чиглэл, төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр болон олон талт хамтын ажиллагаа ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр, “НҮБ-ын ХХААБ-тай хамтран 2019 оноос хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийг тооцоолох, Замын-Үүд орчмын цөлжилт газрын доройтлыг ойн зурвас байгуулан багасгах, мөн өнгөрсөн онд эхэлсэн Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах, хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төсөл нь манай орны цөлжилт, газрын доройтлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалахад эерэг үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Энэ хүрээнд хоёр тал хөдөө аж ахуйн чиглэлээр малын эрүүл мэнд, цөлжилт, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэх, газрын доройтол, малын ашиг шимийг сайжруулах, ургамлын эдийн засгийг хөгжүүлэх, ховор ургамлыг тарималжуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ. Энэ үеэр НҮБ-ын Суурин төлөөлөгч хөдөө аж ахуйн салбарт түншлэгч талуудын платформын талаар танилцуулсан аж.
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.