Н.УРТНАСАН: ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙГДЭХ АЖЛУУД ИРГЭДИЙН ӨДӨР ТУТАМД БОДИТООР НӨЛӨӨЛӨХ ЗҮЙЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ

2021-07-1 Байгаль орчин

 

Тухайлбал,

  1. Төслийн дэмжлэгээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн 5 сумдад нийт 75 га заган ойг хамгаалах зорилгоор 150 сая төгрөгийн төсөвтэй хашаа барих ажлын үр дүнг үндэсний хэмжээний  газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд нэгтгэж цаашид төсвийг нэмэгдүүлж, үр дүнг олон нийтэд мэдээлж байх.
  2. Завхан аймгийн Идрийн голын эх түүний орчмын ойн экосистемийг нөхөн сэргээхэд 50-100 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг  төслийн Удирдах зөвлөлийн хагас жилийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
  3. Төсөл хэрэгжиж буй 13 сумдын байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж дүрэмт хувцас, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах.
  4. Байгаль орчны чиглэлийн 17 хөтөлбөрийн зарим шаардлагатай хөтөлбөрт тухайлбал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажлыг 2021 оны 10 сар гэхэд хийж дуусгасан байх.

Төслөөс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ нь тухайн бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.