Жолоо барих үед мессэж ирэхийг зогсооно

2017-08-8 Ертөнц

 

“Apple” компани iPhone утсандаа хэрэглэгчийн аюулгүй байдалд тустай нэгэн шинэ программ суулгахаар болжээ. Удахгүй танилцуулах iOS 11 үйлдлийн системд багтаасан энэ программ нь “Жолоо барьж байхад бүү саад бол” гэдэг нэртэй. Хэрэглэгчийн утас автомашинтай Bluetooth юм уу утсаар холбогдсон үед эсвэл автомашин хөдөлсөн үед  гар утас “Машин барьж байна” гэсэн горимд шилжих аж. Ийм горимд шилжсэн үед хэн нэгнээс дуудлага, зурвас, шинэ мэдээ мэдээлэл ирж анхаарал сарниулахгүй юм. Энэ үед бусдаас ирсэн дуудлага, мессэж зэрэгт гар утас автоматаар “Машин барьж буй тул хариулах боломжгүй” гэсэн хариу илгээх юм байна.

Зөвхөн дуудлага, зурвас хязгаарлагдаад зогсохгүй жолооч өөрөө гар утсаа ашиглах боломжгүйгээр хэрэглээний аппликейшныг нь түгжих ажээ. Харин Apple-ийн болон Google-ийн газрын зураг, чиглэл заах аппликейшнууд ажиллах гэнэ. AНУ-ын тээврийн аюулгүй байдлын удирдах газрын мэдээллээр тус улсад өдөр тутам 8 хүн жолоо барих үед гар утсаараа анхаарал сарниулснаас болж амь насаа алддаг гэсэн тоо байдаг.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.