Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. “Эдийн засгийн сэргэлт” сэдэвт тус хэлэлцүүлэгт Монголбанк, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын удирдлагуудаас гадна Монголын хөрөнгийн бирж, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлага, төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв.
Цахим хэлэлцүүлэгт Монголбанкнаас цар тахлын дотоодын эдийн засагт үзүүлж буй нөлөө, цар тахлын хүндрэлийн дараах эдийн засгийн сэргэлтийн төлөв байдлын талаар танилцуулсан юм. Тухайлбал уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, тус салбар дахь сэргэлтийн нөлөөгөөр эдийн засаг энэ оны 2 дугаар улиралд 6.3% өсөөд байна. Түүнчлэн 2021 оны 4 дүгээр улиралд эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэнэ гэж тооцож байгааг онцлон дурдлаа. Мөн эдийн засгийг сэргээхэд Засгийн газартай үе шаттай хамтран, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа талаар хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөллүүд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөв гэж Монголбанкнаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.