Хятадын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй уулзжээ

2021-10-4 Засгийн газар

БНХАУ-ын “Тианжин хүнс” группын төлөөлөлтэй хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хятадын талаас хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, тус улсын техник технологийг нэвтрүүлэх, цаашлаад хүлэмжийн ногоо тариалах зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулав.

Манай улсын хувьд нарийн ногоог эх орондоо үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах бодлого зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хүлэмжийн аж ахуй эрхлэгчидээ дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай учир хятадын талаас танилцуулсан төслийг энэ бодлого чиглэлтэйгээ уялдуулан хөгжүүлэх боломжтой юм.

Тиймээс бид энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцаж, ойрын хугацаанд оновчтой шийдлийг гаргахаар тохиролцлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.