Харвардын их сургуульд 2021 оноос сурахаар тэнцээд байсан 10 орчим оюутан “Facebook” постоосоо болж хасагджээ. Тэд ёс суртахууны хувьд зохисгүй зүйлийг өөгшүүлсэн, дэмжсэн маягтай постыг хувийн групп дээр нийтэлсэн байсныг сургуулийн захиргаа олж мэдсэн байна. Харвардын шинэ оюутнуудын хоорондоо харилцдаг нууц группт ёс суртахууны хувьд зохисгүй хошигнол олноор нь нийтэлдэг тухай сургуулийн захиргаа олж мэдээд тэнд юу нийтэлснийг мэдэгдэхийг оюутнуудаас хүсчээ. Оюутнуудаас ирсэн мэдээллээр зарим элсэгч бэлгийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн үхэл, дэлхийн хоёрдугаар дайны үеийн еврей хохирогчдын үхлээр доог тохуу хийсэн зурагт хуудас, хөдөлгөөнт дүрсийг нийтэлсэн байжээ. Мөн арьс өнгө, яс үндсээр ялгаварласан постууд ч цөөнгүй байсан учраас тэднийг нийтэлсэн элсэгчдэд бүгдэд нь арга хэмжээ авч, сургуулиас хассан байна.
Харвардын их сургуулийн дүрэмд ёс суртахуун, биеэ авч явах байдлын хувьд зүй зохисгүй зан байдал гаргасан оюутныг хөөх эрхтэй гэж заасан байдаг аж. Эл шийдвэрийг олон нийтийн дийлэнх нь зөв гэж үзэж, тоглоом нь шоглоом болсон оюутнуудыг зэмлэсэн бол цөөн хувь нь Харвардын албаныхан “Facebook”-ийн нууц группт хүртэл нэвтэрч, оюутнуудынхаа хувийн ертөнц рүү нь хэтэрхий халдлаа хэмээн шүүмжилжээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.