БОАЖЯ-наас нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа

2021-09-7 Байгаль орчин

БОАЖЯ-наас “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан аялал жуулчлалын сэтгүүлчдийн дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа. Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамжийг танилцуулж байна.

Нэг. Ерөнхий зүйл

Уралдааны зорилго: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан цар тахлын дараах Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход мэргэжлийн сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын ач холбогдол, мэдлэг ойлголтыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хоёр. Уралдааны сэдэв:

  • Аялал жуулчлал хөгжлийн шинэ гарц мөн
  • Ковидын дараах Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй
  • Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал гэсэн дээрх гурван сэдвийн хүрээнд уралдааныг зарлаж байна.

Гурав. Уралдааны хугацаа:

Уралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд зарлаж байна.

Дөрөв. Уралдааны төрөл:

  • Хэвлэмэл ба цахим нийтлэл
  • Телевизийн нэвтрүүлэг ба видео контент

Тав. Бүтээлд тавигдах шаардлага:

  • Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх;
  • Бүтээл нь уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн, баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэл зүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан, шинэ санаа дэвшүүлсэн, асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж санал болгосон байх;
  • Видео контентын төрөлд ирүүлсэн бүтээл нь мэдлэг олгохуйц хялбар байх, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх, бүтээсэн бүтээлээ цахим орчинд түгээн сурталчилсан байх;
  • Уралдаанд оролцож буй бүтээлээ өөрийн ажиллаж буй сонин, сэтгүүл, сайтад нийтэлсэн байж болно. Сонин хэвлэлд нийтлэгдсэн хайчилбар, веб сайтад хэвлэгдсэн линкийг давхар хавсаргана;
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх ба доор дурдсан и-мэйл хаягаар эсвэл өөрийн биеэр авчирч өгнө;
  • Техникийн шаардлага;
    • Үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.15
    • А4, PDF хэлбэрээр илгээх;
  • Бичлэг дуу, дүрсний өндөр чанартай байх (1080 өргөтгөлтэй буюу чанарын шаардлага хангасан байх).

Тав. Хүлээн авах хугацаа:

Бүтээлийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээж авна.

Зургаа. Шалгаруулах хугацаа:

Шалгаруулалтыг мэргэжлийн зөвлөлийн багийн гишүүд явуулах ба 2021 оны 09 дүгээр сарын 27-нд эцсийн байдлаар дүгнэсэн байх болно.

Долоо. Шагналын сан:

  • Тэргүүн байр–1/Хэвлэмэл ба цахим нийтлэл/, өргөмжлөл, 1 өдрийн аяллын багц, мөнгөн шагнал/1.000.000 төгрөг/
  • Тэргүүн байр–1/Телевизийн нэвтрүүлэг ба видео контент/, өргөмжлөл, 1 өдрийн аяллын багц, мөнгөн шагнал/1.000.000 төгрөг/
  • Тусгай байр–1/Хэвлэмэл ба цахим нийтлэл/, өргөмжлөл, 1 өдрийн аяллын багц, мөнгөн шагнал/500.000 төгрөг/
  • Тусгай байр–1/Телевизийн нэвтрүүлэг ба видео контент/, өргөмжлөл, 1 өдрийн аяллын багц, мөнгөн шагнал/500.000 төгрөг/

Ерөнхий зохион байгуулагч:

  • Аялал жуулчлалын хөгжлийн төв/ААТТӨҮГ/
  • Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб

Нийтлэл хүлээн авах цахим хаяг:   info@mto.mn

Нийтлэл хүлээн авах  хаяг: Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр    хороо,  Самбуугийн гудамж-22 ,“Зоос гоёл” ХК-ийн байр, 303 тоот

Холбоо барих дугаар:   7777-7001, 8040-4662

Жич: Нийтлэлийн уралдаанд оролцогч өөрийн овог нэр, харьяалагдаж буй байгууллага, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичнэ үү.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.