Б.Болор-Эрдэнэ: Жолооны үнэмлэхээ мартаж гарсан ч торгодоггүй болно

2021-08-18 Засгийн газар


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр “”И-Монголиа 2” энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван асуудал оруулж ирж байгаа.

Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай. Энэ бүх бичиг баримтуудыг цөөлөх санал оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан ашиглан өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгоно. Ингэснээр хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой болох юм. Мөн ААН-үүдэд зориулсан шинэ үйлчилгээ бий болгоно. Түүнчлэн авлига хүнд сурталтай холбоотой үйлчилгээг эхэлж цахимжуулахаар боловсруулсан. Бас нэгэн асуудал бол жолооны үнэмлэхээ мартаж гараад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ. Виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй.

Шинээр гэр бүлтэй эсвэл нялх хүүхэдтэй болох, байр, машин авахтай холбоотой үйлчилгээг оруулна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна. Мэдээж хэрэг “И-Монголиа 1”-ийг сайжруулах шаардлагатай. Тиймээс тухайн аппликэйшн болон вэбийг ашиглахад хялбар болгоно. Хурууны хээгээр, нүүрээр таних функцуудыг оруулахаар ажиллаж байна. Ажил бүтээхэд туслах багц үйлчилгээ нэмэлтээр орж байгаа.

Иргэдийн ойлгодог хэллэгээр үйлчилгээг гаргаж өгөх боломж бүрдсэн. ААН, бизнес эрхлэгчдийн зүгээс хамгийн их гомдол гаргадаг зүйл нь компани байгуулах. Компанийн нэрээ хайхаас эхлээд гэрчилгээгээ хүргүүлээд авах хэмжээнд хүртэл энэ үйлчилгээг нэвтрүүлнэ. Ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийн асуудлыг цахимжуулна. “И-Монголиа 2″-ын хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийнэ” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.