Засгийн газраас таван үндэсний хороо байгуулна

2021-08-18 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзахдаа “Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана” гэсэн юм. Тодруулбал, дараах хороодыг байгуулахаар төлөвлөжээ.

-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,

-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо

-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо

-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар шийдвэр гаргах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.