“Зүгээр битгий хая” аяны нээлт өнөөдөр /2021.08.27/ эхэлж байна.
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Улаанбаатар хотоос 42,5% нь буюу 1,4 сая тонн нь үүсч байна. Нийт хог хаягдлын 3% нь буюу 105,000 тонн нь гялгар уутны хаягдал юм.
Манай улсад нийт гялгар уутны хаягдлын 4% ч хүрэхгүйг нь дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн хувь нь хог хаягдлын төвлөрсөн цэгт эсвэл ил задгайгаар хаягдаж байгаль орчныг бохирдуулсаар байна. Гялгар уутны хэрэглээ нь бидний амьдралыг маш ихээр хөнгөвчилж, хэрэглээний амар хялбар байдлыг бий болгодог ч хаягдал болсоны дараа байгальд 200-1000 жилийн хугацаанд шингэхгүйгээр хөрсний бохирдол, элэгдэл, цөлжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болдог.
Гялгар уутыг цуглуулан дахин боловсруулж хүүхдийн тоглоомын талбай байгуулах цаашлаад олон асуудлыг шийдэх “Зүгээр битгий хая” аяныг бүх талаар дэмжиж ажиллана гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.