“Уур амьсгалын долоо хоног”-ийг цахимаар амжилттай зохион байгууллаа

2021-05-21 Байгаль орчин

Дэлхий нийтээрээ анхаарал хандуулах болсон уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор “ШИЙДЭЛ ОЛЪЁ” сэдэвт уралдааныг зарласан. Уралдаанд 16-25 насны хүүхэд, залуучууд идэвхтэй оролцож, амжилттай дүнгээ гаргалаа.

“ШИЙДЭЛ ОЛЪЁ” сэдэвт уралдаанд нийт 53 хүүхэд оролцсон бөгөөд шилдэг бүтээлийг дараах байдлаар шалгарууллаа.

Тэргүүн байр – О.Ану, О.Оюу нарын “Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тулгарч буй хамгийн том бэрхшээлийг юу гэж бодож байна вэ, түүнийг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?” шийдлийн танилцуулга

Дэд байр – Н.Есүй “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд залуучуудын оролцоо, сонирхлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?” шийдлийн танилцуулга

Гутгаар байр – Х.Маргад “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ирээдүйг бүтээхэд бид яаж туслах вэ?” шийдлийн танилцуулга тус, тус шалгарлаа.

Уралдаанд идэвх, чармайлт, санаачлага гарган сонирхолтой шийдлийг дэвшүүлэн, дуу хоолойгоо өргөн оролцсон нийт хүүхэд, залуучууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуус маань байгаль орчинд тулгамдаж байгаа асуудалд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, шийдэл хэлэлцэж байгаа нь бахархалтай юм.

Уралдааны шагнал:

Тэрүүн байр: 1 000 000 төгрөг, батламж

Дэд байр: 500 000 төгрөг, батламж

Гутгаар байр: 300 000 төгрөг, батламж

Нийт уралдаанд оролцсон бүх оролцогчиддоо батламж, ном худалдан авах эрхийн бичиг гардуулах болсныг дуулгахад таатай байна. Оролцогчид бүтээлээ ирүүлсэн и-мейлээр болон 99998146 дугаарын утсаар холбогдоорой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.