Технологийн аварга долоон “ах дүүс”

2017-08-21 Ертөнц

Технологийн төдийгүй бизнесийн ертөнцөд аварга долоон компани ноёрхож байгааг судалгаа харууллаа. Энэ бол Америкийн Apple, Alphabet, Microsoft, Amazon and Facebook болон Хятадын Tencent, Alibaba юм. Эд бол дэлхийн зах зээл дэх хамгийн үнэ цэнэтэй, өндөр үнэлгээтэй компаниуд юм. Энэ долоон компанийн зах зээлийн нийт үнэлгээ 3,6 их наяд ам.доллар болж, жилийн өмнөхөөс даруй 40 хувиар өсчээ. Энэ бол хувьцаат компаниудын асар том бааз суурь болсон Британийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компанийн үнэлгээнээс ч давсан тоо юм. Ганцхан жилийн дотор зах зээлийн үнэлгээ нь бараг тал хувиар өссөний учир нь мэдээж эдгээр компанийн орлого ашиг төдий хэмжээгээр нэмэгдсэнийх. Гэхдээ нарийн тооцож судалвал компаниудын орлогоос илүү хурдтайгаар хувьцааных нь үнэ өсч буй хандлага ажиглагджээ.  Нийтдээ технологийн аварга компаниудын хувьцааны үнэ 34 дахин өссөн байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.