Америкийг найдвартай түнш биш гэж үзэх болсноо ил тод зарласан Европын холбоо шинэ хүчирхэг түншийг төдий л удаан эрж хайсангүй. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-тай зузаан түншлэхээр зэхэж байна. Хоёр тал чөлөөт худалдааны гэрээ байгуулж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болсноо мэдэгдлээ.
Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Европт айлчилж, Их долоогийн удирдагчидтай уулзах үеэр түүнийг Парисын гэрээнээс татгалзаж магадгүй нь гэсэн сэтгэгдэл түншүүдэд нь үлдсэн. Тиймдээ ч АНУ-д цаашид итгэж найдах аргагүй боллоо гэж Германы канцлер мэдэгдсэн билээ.
Зөвхөн Америкийн эрх ашгийг нэн түрүүнд тавина гэсэн бодлоготой Трампын хамгаалах бодлогын эсрэг Европын холбоо, БНХАУ даяаршлыг дэмжих бодлого барина гэдгээ хамтын ажиллагаагаараа харуулах бололтой. Дэлхийн дулаарлын тухай анхааруулгыг хий хоосон сүржигнэл гэж үздэг Трампын эсрэг Европын холбоо, Хятад улс ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хүн төрөлхтөний баримтлах ёстой хөгжлийн зам бол хүрээлэн буй орчинд ээлтэй цэвэр эрчим хүч гэдгийг харуулж, нэгдсэн энэ зарчим, байр суурь дээрээ үндэслэн чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.