Таргалалт гэдэг нь хүний биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна.
Илүүдэл жин нь хэт их идэх болон хөдөлгөөний дутагдалтай байдал нь таргалах гол шалтгаан болдог хэмээн мэргэжлийн эмч нар хэлдэг. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг аж.
Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг. Харин эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг байна.
Орчин vед таргалалтыг буян биш харин зvрхний шигдээс , даралт ихсэх, чихрийн шижин зэрэг vхэлд хvргэх аюултай өвчин vvсгэх эрсдлийг нэмэгдvvлсэн нэгэн төрлийн эмгэг гэж vздэг. Таргалалт гэдэг нь биеийн жин илvvдэхэд хvргэдэг өөхний хуримтлал гэж мэргэжлийн хvмvvс тайлбарладаг.
Хvний биед шаардлагатай vед ашиглах өөхний нөөц буюу-депо гэж байдаг. Хvн хоол хvнсээрээ өдөр тутмынхаа шаардлагатай энерги буюу илчлэг авдаг. Жишээ нь жирэмсэн эмэгтэйчvvд өдөрт 3200, хөхvvл эхчvvд 3500, эрэгтэйчvvд 3300, эмэгтэйчvvд 2800, килоклари илчлэх авах хэрэгтэй байдаг гэнэ. Харин биеийн хvчний хvнд ажил хийдэг хvмvvс өдөрт 4500 болон тvvнээс дээш илчлэг авч байх ёстой.
Хvн шаарлагатайгаасаа илvv хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхvv илvvдэл нь өөхөн давхарга болон хуримтлагддаг гэдгийг хүн бүр мэддэггүй. Гэхдээ таргалалт нь дан ганц vvнээс хамаарахгvй бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой байх тал бий. Тухайлбал преднизолин, декгаметозон зэрэг дааврын гаралтай эмийг хэрэглэхэд таргалах явдал илvv ажиглагддаг.
Таргалалтыг дөрөв хувааж vздэг байна.
Нэгдvгээр шатны таргалалт:
Биеийн жин байх ёстой хэмжээнээсээ 29 хувиар илvv
Хоёрдугаар шатны таргалалт нь:
Байх ёстой хэмжээнээсээ 30-49 хувь хувиар илvv
Гуравдугаар шатны таргалалт нь:
Байвал зохих хэмжээнээсээ 50-99 хувиар илvv
Дөрөвдvгээр шатны таргалалт нь:
Байвал зохих хэмжээнээсээ 100 ба тvvнээс дээш хувиар илvv байх гэнэ.
Хувь хүн өөрийнхөө таргалж буйг мэдэрдэг ч яаж турахаа мэддэггүй. Хүн бүрийн нэг мэддэг арга нь зөвхөн хоолоо сойж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй гэж бие биедээ зөвлөгөө өгч хэрэгжүүлдэг ч тэр болгон хоолоо сойсон ч үр дүн гарахгүй байх нь түгээмэл. Хамгийн гол нь биедээ нэгэнт илүүдэл жинтэй болсон бол зөв аргаар, зохистой турах нь чухал.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.