Засгийн газар: ВАКЦИНД хамрагдаагүй иргэдэд арга хэмжээ авч, ХАМРАГДСАНД НЬ 50 мянган төгрөг олгоно

2021-05-5 Засгийн газар

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс  Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан байна. 

 


Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдөр маш чухал шийдвэрүүд гаргалаа. Сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтын нөөц хангалттай хэмжээнд хүрсэн учраас нийт иргэдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа. Гэсэн хэдий ч нийслэлийн иргэдийн идэвх оролцоо багасч байна.

Хэдийгээр вакцин хийлгэх нь сайн дурынх боловч энэ бол цар тахал. Дэлхий болон хүн төрөлхтнийг маш том сорилтын өмнө аваачиж буй үе учраас иргэн бүрийн хариуцлагын асуудал яригдах болно. Вакцинд хамрагдаагүй иргэдийнхээ өмнөөс нийгэм тэр чигээрээ эрсдэлд орж болохгүй. Тиймээс вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Харин вакцинд хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн бэлэн мөнгөний урамшуулал олгохоор шийдвэрлэлээ” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.