Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ.
Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас өчигдөр 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг тус тус олсон.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас эрэн хайх ажиллагааг өчигдөр 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эхлүүлжээ. 50 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 8 настай эмэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байгаа аж.
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.