Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун усны хоолой задарч 3 хүн нас баржээ

2021-02-9 Мэдээ, мэдээлэл

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Эко”-гийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна хэмээн 2021.02.08-ны өдрийн 23:28 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцос /нийт 3 цогцос/ байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.