Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Гастроном аялал жуулчлалын холбоотой хамтран жуулчдад зориулсан Монгол үндэстний өглөөний унд блон үдийн зоогийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалын урсгал зогсонги байдалд орсон энэ үеийг боломж болгон ашиглаж бэлтгэл ажлаа хангах чиглэлд салбар яам анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь гадны жуулчдад Монгол үндэсний уламжлалт өглөөний унд, зоогийг сурталчлах, аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох, дэлхий дахинд таниулах энэхүү арга хэмжээ юм. Арга хэмжээнд цагаан, улаан, ногоон, шар идээ, цай унд гэсэн 5 төрлийн 40 бүтээгдэхүүнийг бүгдийг Монгол үндэсний идээ, ундаагаар бэлтгэн, олон нийтэд танилцуулсан юм.
МГАЖХ-ны гүйцэтгэх захирал Ө.Мөнхсайхан: “Бид жуулчдад зориулсан Монголын уламжлалт зоогийн багцаа гаргахдаа хоолны аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн Азийн орнуудын туршлагаас судалсны үндсэн дээр 2 төрлийн багцыг нэвтрүүлэх гэж байна. Тодруулбал, жинхэнэ Монгол идээ ундаа буюу бидний өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг үндэсний зоог болон гадны жуулчлдад зориулан орчин үеийн технологоор Монгол үндэсний хоолыг гадныханд талаамжтай байхаар хослуулан шинэ инновац хийн ажилласан.”
Монголын Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат: “Зочид буудал, жуулчны баазуудад ирж байгаа гадны жуулчид тухайн орныхоо үндэсний зоог уламжлалтай танилцах сонирхол хамгийн өндөр байдаг. Энэ боломжийг ашиглан бид Монголыг зорьж ирэх жуулчдад зориулсан Монгол үндэснийн өглөөний унд, үдийн зоогийн хэд хэдэн багцийг нэвтрүүлэхээр бэлдэж, өнөөдөр танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна.”
Цаашдаа аймаг, ястан үндэстэн болгоны онцлогт тохирсон, олон улсын зах зээлд Монгол үндэсний хоолны онцлогийг бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.