Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд Азийн хөгжлийн банкны зээлээр өргөтгөл, шинэчлэлт хийх ажлыг энэ онд үргэлжлүүлнэ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр хоёр эгнээ зам тавьж эхлэх тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавих аж.
2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын 135.19 км нь хатуу хучилттай, 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтай болгон түр нээсэн юм. Уг замыг нээх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Нийт замын 70 км орчим нь цементээр бэхжүүлсэн суурь байгаа бол мөн 70 орчим нь хуучин хучилттай замын нүхийг бөглөж, хөвөө хаяаг өргөтгөсөн байдлаар хөдөлгөөнийг нээсэн. 2021 оны гуравдугаар сарын 15-н буюу замын бүтэн байгуулалтын ажил эхлэх хүртэл эдгээр хэсгүүдэд тогтмол арчилгаа хийгдэж явна.
Дархан-Улаанбаатар чиглэлийн замд огцом эргэлттэй осол их гардаг цэгүүдийг шулуутгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан. Замыг дөрвөн эгнээ болгох ажил Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд ирэх оны гуравдугаар сараас ажлаа эхлүүлэхээр хэмжилтийн ажлуудаа хийж байгаа” хэмээж байв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.