Монгол Улсын нийт нутгаар хүйтний эрч чангарсан энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өвс, тэжээл, хужир, давсыг амьтдын идээшлэх нутагт тавьж байна.
Тухайлбал, Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийн ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьжээ.
Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их унаж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газраар өвөлжилт хүндэрсэн тул Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавив.
БОАЖЯ биотехникийн үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ гээд одоогоор зэрлэг ан амьтад хорогдсон тохиолдол гараагүйг цахим хуудаснаа мэдээлжээ.
18 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.