Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр яамны албан хаагчидтай цахимаар хуралдан улирч буй 2020 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэхээс гадна ирэх жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, зорилго, чиглэлээ тодорхойллоо.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнгөрч байгаа жилээ бид хамт олноороо үр бүтээлтэй, байгаль дэлхийдээ ээлтэй шийдвэрүүдийг гаргасан сайхан жил болсон гэж харж байгаа. Хүн төрөлхтний өмнө сорилт болсон Ковид-19 цар тахлаас үүдэн хүнд нөхцөл байдал үүсэн ч бид хамт олноороо хариуцлагатай, хүчтэй даваад гарна. Бидэнд тулгараад байгаа нөхцөл байдлаас шалтгаалан маргаашнаас ихэнх ажилтнууд цахимаар ажиллах болж байна. Төрийн ажил тасралтгүй, хэвийн үргэлжилж, ард иргэдэд саадгүй хүрч байх ёстой учраас албан хаагчид энэ чиглэлд анхааран ажиллахыг хүсье. Ирэх 2021 онд ажилтан нэг бүр хариуцлагатай байж, оногдсон ажилдаа идэвх зүтгэлтэй, үнэнч шудрага, хамгийн сайнаараа ажиллаж салбарынхаа хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэв.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.