Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг талсан зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. Ойн цэвэрлэгээг ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд болон ойн сан гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд хийх юм.
Монгол Улсын тайгын бүсийн навчит, шилмүүст ойн талбайн 18,9 хувь буюу 2.5 сая га ойд 70.2 сая шоометр хатсан, унанги модны нөөц байгаа бөгөөд тус талбайд ойн цэвэрлэгээг хийх нь ойг түймэр, хөнөөлт шавжийн аюулаас хамгаалах, байгалийн аясаар ойг нөхөн ургах боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Судалгаагаар Улсын хэмжээнд жилд 3.2 сая шоометр мод, модон материалын хэрэгцээ бий гэсэн тооцоо байдаг бөгөөд зөвхөн түлээний хэрэгцээнд 2,06 мянган шоометр, хэрэглээний модны хэрэгцээнд 948.1 мянган шоометр, үртсэн шахмал түлш, хавтан үйлдвэрлэхэд 234.0 мянган шоометр түүхий эд шаардлагатай байгаа. Энэхүү хэрэгцээний тодорхой хэсгийг ойн цэвэрлэгээнээс гарах нөөцөөр хангах боломжтой. Жилд дунджаар 720 мянган шоометр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэдэг бөгөөд үүний 75,3 хувь нь түлээний, 24,7 хувь нь хэрэглээний мод юм.
2015-2019 онд 144,4 мянган га талбайд ойн цэвэрлэгээ хийж ойн төлөв байдал сайжруулаад байна. Түүнчлэн Ойн сан бүхий аймгууд ойн цэвэрлэгээгээр 3268,6 мянган шоометр мод бэлтгэж, мод, модон бүтээгдэхүүний тодорхой хэсгийн хэрэгцээг хангасан. Ингэснээр түймрийн аюулын эрсдэлийг 2 дахин бууруулж, иш холтосны хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.