Хойд Солонгос долоо хоногийн дотор хоёр дахь пуужингаа харвалаа. Тус улс өчигдөр зүүн эргээсээ дунд тусгалын пуужин далай руу харвасан байна. Удирдагч Ким Чен Уны удирдан явуулсан пуужингийн туршилт “төгс амжилттай” болсон гэж тус улсын Засгийн газар баяртайгаар зарлан мэдээлж байна. Хуурай газраас хуурай газарт чиглүүлэн харвадаг Пукгуксон-2 пуужингийн тухай нарийн мэдээллээ Хойд Солонгос нууцалж байгаа ч Өмнөд Солонгосын тооцсоноор 500 км-ийн зайд унасан гэнэ. Харин Японы талын тооцсоноор 350 км-ийн зайд унасан, 1000 км-ээс цааш гараагүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Харин Умард Солонгосын тал пуужингийн туршилтаа амжилттай болсон гэж үзсэн учраас олноор нь үйлдвэрлэн, бодитоор ашиглахад бэлэн боллоо гэж Ким Чен Ун тэмдэглэжээ.
Тус улс энэ явдлаас долоо хүрэхгүй хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд пуужин харвасан нь 2100 км-ийн өндөрт хүрсэн гэж мэдээлж байгаа. Эндээс харвал тус улс АНУ-ын нутаг дэвсгэр Гуамд хүрэх хэмжээний тусгалтай, цөмийн хошуу залгадаг пуужин хийхэд амжилт олж байгаа нь харагдлаа гэж шинжээчид дүгнэж байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.