Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Иймд та зуух, пийшингийн эвдрэл, зай завсар бий эсэхийг дахин нягтлаарай. Зай завсар, эвдрэл нь угаарын хий дотоод орчинд тархах гол үндэс болдог. Тиймээс зуух, пийшингийн битүүмжлэлээ сайжруулж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.