Зоу Хонгян хэмээх энэ эмэгтэй цуцашгүй хичээл зүтгэлээрээ нугасны мэдээ алдах өвчтэй хүүгээ сургаж хүмүүжүүлэн Харвардын их сургуульд элсүүлж чаджээ. Энэ бүхнийг тэр ганц биеэр туулсан нь олон хүнд сэтгэл хат, тэвчээр хатуужил гэж юу байдгийг харуулж байна.
Зоу Хонгян 29 жилийн өмнө хүүгээ хэвлийдээ тээж байх үед эмнэлгийн алдаанаас болж ураг нь хүчилтөрөгчийн дутагдалд оржээ. Эмч нар жирэмслэлтийг зогсоож, үр хөндүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн ч залуу бүсгүй хүүхдээ алдахыг хүссэнгүй. Хүүхдээ тээсээр хугацаанд нь төрүүлжээ. Харин энэ үед түүний нөхөр тахир дутуу хүүхэд өсгөж чадахгүй хэмээн салан оджээ. Ингээд ганц бие залуу бүсгүй хүнд өвчтэй хүүгээ өсгөх амаргүй амьдралтай нүүр учирсан байна.
Тархи нугасны хүнд өвчтэй төрсөн хүү нь гурван нас хүртлээ алхаж сураагүй ч ээж нь уйгагүй зүтгэлээрээ хүүхдээ зөвхөн явж сургах гэж биш давхар сэтгэхүйг нь хөгжүүлэх гэж янз бүрийн аргыг өөрөө сэтгэдэг байжээ. Тэр өдрийн цагаар ажиллаж, шөнө нь хүүгээ эмнэлэгт авчирч, эмчилгээ хийлгэдэг байж. Тэр эмчилгээний хажуугаар өөрөө хүүдээ массаж хийж өгч, зав чөлөө л гарвал сэтгэхүйг нь хөгжүүлэх элдэв тоглоомыг зааж өгдөг байжээ. Үүний ачаар хүү нь явж сурахаасаа ч өмнө хоёр настайдаа гэхэд 100 дүрс тэмдгийг тогтоосон, оюуны чадавхийн хувьд бусад хүнээс дутахгүй бүрэн чадамжтай гэдгээ харуулжээ.
Хүүхдээ боловсролтой болгохын төлөө бүх амьдралаа зориулсан Зоу Хонгян хайр нь дотроо хал нь гаднаа гэгчээр хүүгийнхээ хийж чадахгүй байгаа зүйлийг хийж суртал нь хатуу чанга ханддаг байсан нь өнөөдрийн амжилтад хүргэжээ. Түүний хүү 2011 онд Бээжингийн их сургуулийн төгссөн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сарын Харвардын хуулийн сургуульд элссэн байна.
Хүү өөрөө бол Харвардад сурахын чинээ төсөөлөөгүй. Харин ээж минь л намайг урамшуулан ятгасаар өдий зэрэгт хүргэлээ гэж ярьжээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.