Иргэн та “НОГООН ЗЭЭЛ“-ийг сонгоорой

2020-10-3 Байгаль орчин

БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Ногоон технологи-2020” өдөрлөг “Блю Скай” зочид буудалд болсон. Өдөрлөгт Монгол орны уур амьсгалд тохирсон байгальд ээлтэй техник технологи, инновацийн шинэ санаа шийдлийг танилцуулсан бол банк санхүүгийн салбарынхан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд гурван банк энэ төрлийн зээл олгож буйгаа иргэдэд танилцуулж байна. Үүнд, Төрийн банк 2019 оноос хойш байгальд ээлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд өдөрлөгийн үеэр 10 гаруй нэр төрлийн нэн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцууллаа. Мөн  Хас банк, Хаан банк энэхүү зээлийг иргэдэд олгож байна.

 

Ногоон зээлийн хүүгийн татаас нь байгаль орчинд ээлтэй технологи руу буюу иргэд рүү, тэдний хэрэглээ рүү чиглэсэн бүтээгдэхүүн болон гардаг. Тус зээлийн бүтээгдэхүүний санхүүжилтийг арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр гаргаж байгаа юм. Эхний 2 жил Төрийн банк болон ХААН, Хас гэсэн арилжааны 3 банкаар дамжин зээлийн хүүгийн татаасыг гарган олгосон. Эдгээр банкийг салбар олон, харилцагч ихтэй хэмээн сонгожээ.

Иргэдийн ногоон зээлийн бүтээгдэхүүнд:

  • эрчим хүч хэмнэсэн цахилгаан халаагуур,
  • стандартын шаардлага хангасан гэрийн сайжруулсан зуухнууд,
  • гэр хорооллын бие засах газар, жорлонг шинэчлэх,
  • гэр, байшингийн дулаалга,
  • амины орон сууцны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,
  • мөн 100 хувийн цахилгаан хөдөлгүүртэй машин, бусад техник хэрэгсэл,
  • цахилгаан дугуй, унадаг дугуй орж байна.

Тэгвэл компани, ААН-үүдэд зориулсан бизнесийн “Ногоон зээл”-д:

  • байшин, гэр дулаалах материал үйлдвэрлэх юм уу худалдан нийлүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжинэ
  • нүүрсээр ажилладаг халаалалтын уурын зуухыг шинэчилж, цахилгаан болон хийн зуухаар солих, технологи, горимд нь өөрчлөлт оруулах,
  • мөн халаалалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр буюу газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэргээр халаах техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэхэд зориулан “Ногоон зээл”-ийг олгож байна.

Эдгээр нь хэдийгээр бизнесийн чиглэлийн боловч эргээд л иргэдэд очих үр өгөөжтэй юм. “Ногоон зээл”-ийн хөтөлбөр иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах хэтийн зорилготой учир хөтөлбөрийг цаашид иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхийн тулд “Ногоон зээл”-ийн хүүг 100 хувь бүрэн тэглэж чөлөөлөх талаар судалж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.