Цар тахлын хөл хорионоос болж олон сар гэртээ байсан хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхлээд удаагүй байна. Гэвч ханиад шуухинаа газар авч, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ч нэмэгдсээр байна. Уг нь Улсын онцгой комиссын үүрэг даалгавраар коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд цэцэрлэгүүд анги танхимаа ариутгал халдваргүйжүүлж, “Бузрыг оруулах”-гүй байх үүрэг хүлээсэн билээ. Өглөө бүхэн хүүхэд бүрийн халууныг үзэн, ханиадны шинж тэмдэг илрэх төдийд л гэр рүү нь “хайр найргүй” буцааж байсан. Гэвч хүүхдүүд цэцэрлэгтээ яваад ирэхдээ шөнөдөө халуурч бүлээрсээр.
Хагас сарын ар дээр цэцэрлэгийн багш нарын хяналт суларсан уу, ханиадны далд үеийн хоног нэмэгдсэн үү гэсэн асуудал гарч байна. Саяхнаас энэ асуудалд хариулт болохоор эцэг эхийн гомдлууд тасрахгүй байна. Юу вэ гэхээр ханиад хүрсэн цэцэрлэгийн багш нарыг хэн хяналтдаа авч, гэр рүү нь буцаах вэ. Нэгэн хувийн цэцэрлэгт явдаг хүү багш нь ханиалгаад байгаа, эм гаргаж ирж уудаг талаар ээждээ ярьсан байна. Энэ ярианаас 2 хоногийн дараа хүүгийн ангийн хоёр хүүхэд ханиад хүрч, цэцэрлэгтээ ирэхгүй байгаа тухай хүү хэлсэн байна.
Цэцэрлэгийн насныхны ханиад хүрч байгаа бас нэг өөр шалтгаан байна. Цэцэрлэгүүд багш, ажилчдынхаа хүүхдийг ханиадтай байсан ч хүлээгээд авчихдаг гэнэ. Энэ тухай “мэдээлэгч” нь бас нэгэн цэцэрлэгийн бяцхан охин. “… Ээж ээ, манай цэцэрлэгийн багшийн хүүхэд ханиад хүрсэн ч ирж байгаа. Би усны ажил хийдэг хүний хүүхэд ханиад хүрвэл цэцэрлэгтээ явж болох болов уу” гэх хүүхдийн гэнэн асуултаас өгсүүлээд цэцэрлэгийнхэн ханиад хүрсээр байгаа нь хяналт суларсныг харуулж байна. ЭМЯ, БШУЯ хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Цэцэрлэгийн багш нар өөрсдөө өвчин тараагч болж буй энэ асуудал бяцхан уушиганд жижигдэхгүй юм.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.