Өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарын 31-н хүртэл сунгалаа

2020-09-14 Засгийн газар

Засгийн газар өнөөдөр /2020.09.14/ ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 10-р сарын 31 хүртэл сунгав.

-Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг цуцлав.

-Тусгаарлалтын 21 хоногийг багасгахгүй.

-2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах

-Үйлчилгээний газруудыг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг аймаг, нийслэлийн Онцгой комисс хуралдаж 04:00 цаг хүртэл сунгах

-Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгон бууруулах асуудлыг холбогдох яам, Монголбанктай хамтран судлах

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу хилээ нээхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шатаар бууруулж байна. Энэ нь есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна. Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.