Улаанбаатар-Хонгконг чиглэлийн онгоц нийслэлд 16.45 цагт газардана

2020-09-8 Засгийн газар


Улаанбаатар-Хонгконг чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.09.08/ 06.25 цагт Улаанбаатар хотоос хөөрчээ. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 46, өндөр настан 37, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн гурав, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн багтсан байна.

Иргэдийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, “Корпорейт” зочид буудал, “Эрхэс”, “Наранбулаг” амралтын газруудад тусгаарлана. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16.45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-оос есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах шийдвэр гаргасан.

Үүнд:

9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.