Аяны хүрээнд нийслэлийн иргэдийн өвөлжилтийг хангах, түүн дотроо сайжруулсан түлшний зөв хэрэглээ, яндангийн битүүмжлэл, угаарын хийн мэдрэгчийн хяналт, зөв хэрэглээг иргэдэд дадал хэвшил болгох зорилготой. Үндсэндээ Улаанбаатарчууд утаагүй өвөлжихийн зэрэгцээ яндан зуухынхаа битүүмжийг шалгаж, дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс сэргийлж чадна гэдгийг ухамсарлуулах явдал юм.
Тиймээс БОАЖ-ын сайд Н.Уртнасан энэ жил угаарын эрсдэл гаргахгүй байхад онцгой анхаарах чиглэлийг өгсөн билээ. Чиглэлийн дагуу холбогдох бүх албаныхан хамтарсан ажилын хэсэг гарч, амралтгүй ажиллаж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам