Улсын онцгой комисс маргааш ОХУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутнаа эх оронд нь авч ирэх шийдвэр гаргажээ. Мөн энэ онгоцоор Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирэх юм байна.
Улсын онцгой комиисын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байгаа юм.