У.Хүрэлсүх: Шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна

2020-06-24 Засгийн газар

УИХ ч хуулийн хүрээнд сонгуулийг цаг хугацаанд нь зохион байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ард иргэд маш сайхан идэвхтэй оролцож байна. Залуучууд идэвхтэй байгааг хэллээ. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд анх удаа саналаа өгч байна. Монголын ард түмэн бол шударга сайхан нийгэмд амьдаръя гэж хүсч байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна.

Монголын нийт ард түмэнд сонгуульд идэвхтэй оролцоорой, ялангуяа залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-д нэр дэвшсэн бүх нам эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье. Шударга сайхан, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр, хүн болгон идэвхтэй оролцсон, төр улсаа эмхлэн байгуулсан сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна. Би янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй төгс байна. Сонгууль шударга явагдах ёстой.

Манай ард түмэн хоорондоо муудалцъя, жагсъя, тэмцье гэсэн бодол ард түмний зүрх сэтгэлд байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гашуун зовлон амсаж байсныг бид бүгд мэднэ. Долдугаар сарын 1 гэж үйл явдал болсон. Таван сайхан залуу амь эрсэдсэн. Ийм зүйл хэзээ ч дахиж давтагдахгүй. Хүн болгон сайтар ухамсарлаж ойлгож байгаа. Сонгуулийн хорооны дэг журам, тавьж байгаа шаардлагыг сайхан биелүүлээд явах хэрэгтэй. Янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт итгэл төгс байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.