Улсын онцгой комисс өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдана. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

УОК-ын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан хөл хорионы хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн өнөөдөр УОК байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна.
УОК “КОВИД-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 20 дахь удаагийн хуралдаанаараа хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Ингэснээр олон улсын нислэгүүд мөн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ.
Өчигдөр
2025-11-21
2025-11-20
2025-11-18
2025-11-17
2025-11-17
89097
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.