COVID19-ийн үед хариу авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлого: Монгол Улсад учирч болох эрсдэл ба боломж
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус (Covid19) нь дэлхийн хүн бүрийн амьдралд хүчтэй нөлөөлж байна. Хэдийгээр дэлхийн ихэнх улсад Covid19-ын тохиолдлууд бүртгэгдсэн ч уг өвчний тархалт, тархалтын хурд, нас баралтын хувь нь улс орнуудад өөр, өөр байна. Үүнийг эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн судлаачид эрүүл мэндийн системийн хүчин зүйлс, хүн ам зүйн бүтэц, агаарын бохирдол гээд олон талаас нь судалж байна. Энэхүү нийтлэлд олон улсад ”COVID19”-ийн эсрэг авч буй нийгмийн эрүүл мэндийн бодлогууд болон Монгол Улсад учирч болох эрсдэл, боломжийг товч тоймлов.
1. ЭПИДЕМИК БУЮУ ТАХЛЫН ҮЕД ХАРИУ АВЧ ХЭРЭГЖҮҮЛДЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ГОЛ ХЭЛБЭРҮҮД
Эпидемик буюу тахлын үед авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүдийг тоймловол анагаах ухааны болон анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүд гэж ерөнхийд ангилж болно.
Зураг 1. Эпидемик буюу тахалын үед авч хэрэгжүүлдэг нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүд
Эх сурвалж: OECD 2020, “Containment and mitigation policy actions are key to fight the COVID-19 pandemic”
Эдгээр арга хэрэгслээс вакцинжуулалт нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан хамгийн чухал, мөн эдийн засгийн хамгийн үр ашигтай ололт юм. Энгийнээр хэлбэл, вакцинжуулалтын тусламжтайгаар хамгийн бага зардлаар, богино хугацаанд сая, сая хүнийг өвчлөл болон нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Судалгаанд дурьдсанаар вакцинжуулалтын хөтөлбөрт оруулсан 1 доллар бүр нь ирээдүйд өвчлөлөөс үүдэлтэй нийгэмд учирч болох 16 долларын эдийн засгийн хохирол өвчлөлөөс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт болон тухай өвчнийг эмчлэхэд зарцуулсан зардал)-оос урьдчилан сэргийлдэг.
Харамсалтай нь одоогийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцин болон эм, эмчилгээ байхгүй байна. Дэлхийн олон улс орны эрдэмтэд Covid-19-ийн эсрэг вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа ч вакцин нийтийн хэрэглээнд албан ёсоор нэвтэртлээ 12-18 сар болж магадгүй талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлсэн.
Нэгэнт Covid-19-ийн эсрэг вакцин болон өвөрмөц эмчилгээ байхгүй учраас олон улсын хэмжээнд уг өвчинтэй тэмцэхэд маск зүүх, хөл хорио тогтоох, зай барих (social distancing), гар угаах, иргэдэд зөв мэдээллийг богино хугацаанд түгээх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх гэх мэт анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Яг өнөөдрийн байдлаар COVID19-ийн эсрэг авч буй анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүд дээр хийсэн эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээ олон улсад алга байна. Энгийнээр хэлбэл, эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гарч буй зардал, эдийн засгийн хохирлыг нь эдгээр арга хэмжээг авсанаар урьдчилан сэргийлэгдсэн нас баралт, өвчлөлтэй харьцуулан судалсан судалгаа хараахан байхгүй байна.
2. ЭПИДЕМИК БУЮУ ТАХЛЫН ҮЕД НОТОЛГООНД СУУРИЛСАН БОДЛОГЫГ БОГИНО ХУГАЦААНД ГАРГАХЫГ ШААРДДАГ
Бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүст хүнд нөхцөлд шийдвэр гаргах, хэцүү сонголт хийх шаардлага байнга тулгардаг. Эдгээр шийдвэрийг нотолгоонд суурилж, богино хугацаанд гаргах шаардлагатай.
COVID19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр гаргасан хугацаа нь улс орон болгонд харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь тухайн оронд COVID19 хэр хурдтай тархахад шууд нөлөө үзүүлсэн. Үүнийг гурван улсын жишээн дээр дурьдвал:
Анхны халдвар гарснаас хойш 12 дахь өдөрт Милан хотын гол сүм нь дахин жуулчдад үйлчилж эхэлсэн бол зарим хотод музейнууд эргэж ажиллаж эхэлж. Энэ үед COVID19-ийн халдвартай хүний тоо улс даяар огцом өсч 2,000-д хүрэв.
Үүнээс хойш хэсэгчилсэн хариу арга хэмжээг авсан ч Lodi хотод бүртгэгдсэн анхны тохиолдлоос ойролцоогоор гурван долоо хоногийн дараа тус улсын ерөнхий сайд улс даяар шаардлагагүй хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Үүний дараагаар илүү чанга, хатуу арга хэмжээнүүд үргэлжлүүлж авсан болно. Харамсалтай нь энэ үед тус улсын бүх хэсэгт COVID19-ийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 4,000 давсан байлаа.
2020 оны 4-р сарын 13-ны байдлаар тус улсад COVID19-ийн 156,363 тохиолдол, 19,899 нас баралт бүртгэгдсэн байна (https://coronavirus.jhu.edu/).
АНУ нь анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарын болон эрдэм шинжилгээний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тус улс нь 2017 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17.6%-тай тэнцэх хөрөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулсан бөгөөд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал нь 10,246.14 доллар байна (Дэхийн Банк, 2020). Зарим улсын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг харвал, Швейцарь – 8,216.96 доллар, Итали – 3,619.70, Япон – 4,563.46 доллар, Өмнөд Солонгос – 2,980.16 доллар, Хятад – 8,41.11 доллар, Монгол- 518.13 доллар байна. Өөрөөр хэлбэл, АНУ нь эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулдаг улс юм.
АНУ-д дотооддоо халдварласан анхны тохиолдол 2020 он 2-р сарын 20-ний өдөр бүртгэгдсэн бол халдварын тоо (ABC News, 2020), хамрах хүрээ богино хугацаанд эрчимтэй өсч 2020 оны 3-р сарын 12-н гэхэд халдварын тоо 1,645 болж, 41 хүн нас барав (CNN, 2020.03.12). Улмаар 2020 оны 3-р сарын 13-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо үндэсний хэмжээний онц байдал зарласан юм. Гэсэн хэдий ч халдварын тоо өссөн хэвээр байсан бөгөөд улмаар эмнэлгийн ор, эмч, сувилагч, амьсгалын аппаратын хомсдолд орсон. Мөн эмч, сувилагчдад хамгаалах хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа бөгөөд ажлын байран дээрээ халдвар авах эрсдэл өндөр байгааг нийгмийн сүлжээгээр байнга мэдээлж байна.
3-р дугаар сарын 27-нд Харвардын их сургуулийн Harvard Global Health Institute-ийн захирал профессор Ashish K. Jha шууд ярилцлагын үеэрээ АНУ нь COVID19-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 2 сар алдсан гэж хэлсэн нь анхаарууштай.
2020 оны 4-р сарын 13-ны байдлаар тус улсад 557,590 хүн халдвар авч, 22,109 хүн нас бараад байна (https://coronavirus.jhu.edu/).
Гэсэн хэдий ч бусад улсаас түрүүлж цаг алдалгүй хилээ хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдэмгий арга, хэмжээ авсан нь COVID19-ийн халдварыг Монгол Улсад тархахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг гаргасныг цохон тэмдэглэх хэрэгтэй.
2020 оны 4-р сарын 14-ны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн COVID19-ийн 30 тохиолдол бүгдээрээ бусад улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн бөгөөд тэдгээрийг хяналтад авч, эмчилж байна.
Сургамж: Цар тахалын үед цаг хугацаа хамгаас чухал. Энд улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хүчин чадал болон эрүүл мэндийн салбарын санхүүжилтаас гадна нотолгоонд суурилсан шийдвэрийг богино хугацаанд гаргах нь ямар чухал болохыг дээрхи гурван улсын жишээнээс харж болно.
Одоо COVID19 тахлын үед АНУ, Итали болон халдварын цөм болсон улсуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах зорилготой юм.
3. МОНГОЛ УЛСАД COVID19 ТАРХАХ ЭРСДЭЛ БУУРСАН УУ?
Аливаа эрүүл мэндийн систем, бодлогын цөм суурь нь хүний эрх юм.
Хүний эрхийг хамгаалах нь аливаа төрийн үүрэг. Манай улсын адилаар бусад улс орнууд хүсэлт гаргасан өөрийн иргэдээ боломжоороо авахаар ажиллаж байна. Үүнтэй уялдуулан Монгол Улсад COVID19-ийн халдвар дотооддоо тархах эрсдэл улам нэмэгдэж байна. Мөн түүнчлэн, Азийн орнуудад, ялангуяа Хятад улсад COVID19-ийн тархалтын 2 дахь давалгаа гарч болох эрсдэл байгааг судлаачид сануулж байна.
4. МОНГОЛ УЛСАД COVID19-ИЙН ХАЛДВАР ДОТООДДОО ТАРХСАН ТОХИОЛДОЛД ТАРХАЛТЫН ХУРД, НАС БАРАЛТЫН ХУВЬ ЯМАР БАЙХ ВЭ?
Олон улсад COVID19-ийн цаашдын төлөв, тархалтын боломжит хувилбарууд, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн системийн ачааллыг статистикчид, тархвар судлаачид, эрүүл мэндийн эдийн засагчид тооцоолж байна. Ингэж загварчлах нь шаардлагатай эмч, сувилагч, эмнэлгийн ор, багаж тоног төхөөрөмж болон нөөцийн хувиарлалтыг хийхэд чухал юм.
Яг одоогоор манай улсад COVID19-ийн халдварын төлөв, тархалтын загварчлалыг хийж олон нийтэд танилцуулаагүй байна. Харин бидний мэдэж байгаагар COVID19-ийн халдварт хамгийн эрсдэлт бүлэг нь ахмад настнууд болон суурь өвчтэй хүмүүс юм.
Үүнээс гадна COVID19-ийн нас баралтад нөлөөлж буй олон хүчин зүйлс байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Жишээлбэл:
Харин манай улсын хувьд ядуурал өндөр, тамхины хэрэглээ их, архаг хууч өвчинтэй хүмүүсийн тоо өндөр байгаа, мөн сүүлийн жилүүдэд агаарын бохирдол өндөр байсан зэргээс үндэслэн дараах таамаглал дэвшүүлж байна. Хэрэв COVID19-ийн халдвар дотооддоо тархсан тохиолдолд:
Мэдээж эдгээр нь таамаглал төдий боловч тандалт судалгаа хийж, анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.
Үүнээс гадна бидний олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний давхардал их байгаа төдийгүй, эмчилгээ, үйлчилгээний тэгш бус байдал нэмэгдсэн байгааг анхаарах хэрэгтэй (Д. Жавхланбаяр нар, 2015).
Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хүмүүс нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хэрэглэдэг бол орлого багатай иргэд маань шаардлагатай ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байгаа нь санаа зовох асуудал юм. Ялангуяа COVID19-ийн халдвар дотооддоо нэмэгдсэн тохиолдолд эмзэг бүлгийхэнд улам хүндээр тусах төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй.
5. БОЛЗОШГҮЙ COVID19-ИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ
Хэдийгээр манай улсад эрсдэл өндөр, эрүүл мэндийн салбарт зарим тоног төхөөрөмж, багаж, хүний нөөц дутмаг, системийн асуудлууд багагүй байгаа ч COVID19-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн өмнөх шийдэмгий, оновчтой арга хэмжээнүүд нь бидэнд дараах боломжуудыг олгож байна. Үүнд:
6.СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ
COVID-19-ийн улмаас хөл хорио тогтоосон улсуудад сургуулийн үйл ажиллагаа зогссон, бизнес, ажлын байраа алдсан, орлогогүй болсон, ганцаардсан гэх мэт олон шалтгааны улмаас хүн амын дунд стресс, сэтгэлийн дарамт ихсэх, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд ажиглагдаж байна.
Манай улсын хувьд 10-14, 15-19 насны хүүхдүүд, 20-24, 25-29 насны залуучуудын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт гэсэн харамсалтай баримт бий (Үндэсний Статистикийн Хороо, 2018).
Иймд нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хямралын энэ үед сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтыг бодлогын түвшинд тусгайлан анхаарч ажиллах хэрэгтэй байна.
7. ХӨЛ ХОРИО, ЗАЙ БАРИХ ЗЭРЭГ АРГА ХЭМЖЭЭ НЬ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
Өмнө нь дурьдсанчлан COVID19-ийн халдварыг хянах, хязгаарлах гол шийдэл нь хөл, хорио тогтоох гэх мэт аргууд биш юм. Харин хөл, хорио тогтоох, тусгаарлалт зэрэг аргуудыг халдвар авсан хүний тоог, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаас хэтрүүлэхгүй байх зорилгоор ашиглаж байна. Иймд манай улсад хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нэлээд хэдэн сар үргэлжилж болох магадлалтай.
Иймээс манай улс энэ нөхцөлд дасан зохицож, эдийн засгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх арга зам боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай.
Бэлтгэсэн: Доктор, Дэд Профессор Д.Жавхланбаяр,
Зүүн Финландын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эдийн Засгийн ахлах багш Куопио хот, Финланд улсӨчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.